Шууд Chart

"Залуучууд" театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод тоглолт хийнэ

2018-02-09 12:58:48

Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах үүднээс Дархан хотын удирдлагууд өнгөрсөн онуудад ах, дүү хотуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн.

Энэхүү ажлын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн бүс У Хай хоттой найрамдалт харилцаа тогтоон хамтын ажиллагааны эхлэлээ өнгөрөгч оны нэгдүгээр сард тавьж, санамж бичигт гарын үсэг зурсан юм. 

Тус санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрын нийт 58 уран бүтээлч энэ сарын 9-нд буюу өнөөдөр тус хотод “Дарханы ая дуу” уран бүтээлийн тоглолтоо хийхэд бэлэн болоод байна.

"Залуучууд" театрын уран бүтээлчид нийтдээ 18 номер бэлтгэснээс гадна 4 номерыг тус хотын уран бүтээлчидтэй хамтран үзүүлэх аж.


"Залуучууд" театрын уран бүтээлчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотод тоглолт хийнэ   
Үзсэн: 1208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй