Шууд Chart

Ажил хайхад тань бэрхшээл тулгарч байна уу

2018-02-12 11:41:22

Ажил хайна гэдэг зарим үед цагийн зүүтэй уралдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэггүй гэж үү. Тэгвэл богинохон хугацаанд хэрхэн өөрийнхөө хүссэн ажилд орох вэ. Мэдээж хүн бүрийн ажил хайх арга барил өөр байх нь тодорхой. Та ямар ч аргаар ажил хайж болох ч доорх хэдэн техникийг бас ашиглаад үзэхэд гэмгүй. Ингэснээр та нэг сар, бүр түүнээс бага хугацаанд ч ажлын санал хүлээж авч мэдэх юм.

Сайн төлөвлөх

- Аливаа зүйлийг сайн төлөвлөсний ачаар үр дүн нь сайн гарах нь бий. Ажил хайгчдын хувьд ч хүртэл зохион байгуулалт сайтай байх нь хүсч буй зүйлдээ хурдан хүрэхэд дөхөм болно. Тиймээс та Excel-ийн хуудас нээгээд баганууд дээр нь компанийн нэр, орохыг хүсч буй албан тушаал, тухайн ажлын мэдээллийг агуулсан холбоос, өргөдөлд шаардлагатай материалууд, өргөдөл хүлээж авах эцсийн хугацаа зэргийг шивээрэй. Энэ нь танд хэзээ, ямар компанид өргөдөл гаргахад танд цэгцтэй, ойлгомжтой болгож өгнө.

Судалгаа хийх

- Дараагийн авах ёстой арга хэмжээ бол та тухайн өргөдөл гаргагч компаниа болон албан тушаалынхаа талаар дэлгэрэнгүй, бүр маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй байх хэрэгтэй. Өргөдөл гаргагч компани болгоныхоо талаар нэг бүрчлэн сайн судлах нь ярилцлагад ороход танд ямар их давуу талтай болохыг та өөрөө хараарай. Наанадаж л тухайн компани хэдэн онд байгуулагдсан эсэх, өнгөрсөн хугацаанд хийж байсан үйл ажиллагаанууд, таны горилж буй албан тушаалд өмнө нь ямар хүн ажиллаж байсан эсэх гэх мэт мэдээллийг чадах ядахаараа л олж мэдэхийг хичээ. Ярилцлагад ороход асуух асуултад нь ч мөн бэлдээд очих хэрэгтэй. Түүнчлэн та ярилцлагад орохдоо асуулт асуугаарай. Заавал шүү. Энэ нь таныг бусад ярилцлагад орогч хүмүүсээс ялгаж өгнө.

Facebook, Twitter ашиглах

- Twitter, Linkedin, Facebook зэрэг сошиал медиа хэрэгслүүдийг ашиглан ажил хайх. Зөвхөн хаяг нээгээд орхичихгүй, эдгээр хэрэгслүүдийг зөвөөр ашиглах хэрэгтэй. Энэ мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан та өөрийн орохыг хүсч буй компанийнхаа талаар мэдээлэл аваад зогсохгүй тэдэнтэй харилцаж болох юм.

Бусадтай харилцаатай байх

- Танилтай бол талын чинээ гэдэг үгийг та мэднэ биз дээ. Ямар ч нөхцөлд, ямар ч аргаар хамаагүй танилынхаа хүрээг тэлж байвал их зүгээр байдаг. Сошиал медиа хэрэгслүүдэд хүмүүс янз янзын бүлэг үүсгэсэн байдаг. Тэдэнтэй нэгд. Хаана л олон хүн байна, тэнд олон санаа, мэдээ, мэдээлэл дагаж байдаг хойно, ажилгүй явах үед чинь хэн нэгэн таны олж хараагүй, яг танд тохирох ажлын байрны мэдээллийг дуулгах ч юм бил үү.

Анхаарууштай!!!

- Та ажил хайхдаа ямар нэгэн компанийн өргөдлийг очиж бөглөчөөд хэзээ утасдах болоо гээд хүлээгээд суугаад байна уу. Энэ ёстой буруу. Хүлээж суухын оронд та өөрөө утасдах ёстой. Ажилд авах процесс хэр үргэлжилж байгаа талаар, өөрийгөө дараагийн шатанд тэнцсэн эсэхийг асуух нь хүлээж цаг алдахгүй байх сайн талтай байдаг.

Онлайнаар ажил хайх

Та сонин, зарлалаас ажлын байр хайхаас гадна онлайнаар ажил хайж, сонирхож буй ажлын байрандаа өөрийнхөө хүсэлт, CV, намтар гэх мэт материалуудаа илгээх боломжтой.


Ажил хайхад тань бэрхшээл тулгарч байна уу  
Үзсэн: 1202 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй