Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-02-12 15:39:13

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 2 дугаарр сарын 12-ноомс 2018 оны 2 дугаар сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхний хагаст нутгийн зүүн хэсгээр хүчтэй салхилан шуурч жавартай хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 16-17нд зарим газраар, 18-нд Хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орно. Салхи 17-18нд нутгийн өмнөд хэсгээр 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 17-18-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 12-13-нд нутгийн хойд хэсгээр,16-нд Хангайн уулсаар бага зэргийн цас, 17-нд ихэнх нутгаар, 18-нд зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар баруун хойноос 12-14м/с хүрч ширүүснэ. 12,16-17-нд хүйтний эрч суларч Дархадын хотгороор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.



Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 13-нд зарим газраар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 12,15,18-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 17-нд хүйтний эрч бага зэрэг суларна.


Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 18-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи хугацааны эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. 13-14-нд Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 16-21 хэм өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй