Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-02-26 13:09:27

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 2 дугаарр сарын 26-аас 2018 оны 3 дугаар сарын 05-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


Хугацааны эхэн ба дунд үеэр цас орж, цасан шуурга шуурч хүйтэрнэ -

Баруун аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 28-1-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12-14м/с, 2-нд нутгийн өмнөд хэсгээр 18-20м/с хүрч ширүүснэ. Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 27, 2-нд шөнөдөө хүйтний эрч чангарна.


Төвийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27, 3 дугаар сарын 2-нд зарим газраар газраар цас орж, салхи баруун хойноос 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 27-28,3-нд хүйтэрч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 20-25 хэм өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.



Зүүн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зарим газраар, 2-нд Хэнтийн уулсаар цас орно. 27-28,3-нд зарим газраар салхи баруун хойноос 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 28, 3 дугаар сарын 3-нд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Балж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Хоёрдугаар сарын 27, 3 дугаар сарын 2-нд шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 27-28, 2-3-нд зарим газраар 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 28, 3-нд хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө  5-10 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй