Шууд Chart

Японы парламентийн доод танхим урьд өмнө байгаагүй их төсөв баталлаа

2018-03-01 12:50:00

Японы парламентийн доод танхим энэ онд урьд өмнө байгаагүй их хэмжээтэй төсөв баталлаа. Засгийн газар нь энэ онд 97 триллион иень буюу 900 тэрбум гаруй долларыг зарцуулахаар тусгасан 2018 оны улсын төсвийг парламентийн доод танхимын олонх буюу Либерал ардчилсан нам,  энэ намын түнш Комейто намын гишүүд дэмжиж баталжээ.

Үүнд Япон улс Умард Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг эсэргүүцэж зогсоохын тулд батлан хамгаалах зардлаа урьд өмнөхөөс ихээр тусгаж оруулсан байна.

Мөн ажилтай эцэг, эхчүүдэд туслах хүүхэд хамгааллын байгууллагуудын санхүүжилт багтжээ. Улсын төсөвт дараагийн хэлэлцүүлэг хийх зорилгоор парламентийн дээд танхимд илгээжээ.

Хэрвээ дээд танхим 30 хоногийн дотор хэлэлцэж санал хурааж чадахгүй бол энэ төсөв доод танхимаар батлагдсан хэлбэрээрээ хэрэгжих юм байна. Япон улсын төсвийн жил ирэх дөрөвдүгээр сарын 1-нд эхэлнэ. 


Японы парламентийн доод танхим урьд өмнө байгаагүй их төсөв баталлаа  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй