
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Маргааш өдөр Завханы нутаг, Увсын зүүн, Хөвсгөлийн өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Маргааш баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 03 дугаар сарын 01-ний 20 цагаас 03-р дугаар сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 12-17 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 5-10 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө Арц-Богдын өвөр хоолойгоор, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 21-23 хэм, бусад хэсгээр 14-16 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.
2018 оны 03 дугаар сарын 03-наас 03 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
3-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-нд нутгийн хойд хэсэг, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 4,5-нд зарим газраар, 6-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 3,4-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт шөнөдөө 16 хэм хүйтэн | ||
Үзсэн: 835 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.