Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

2018-03-04 08:39:03

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 4-9 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 10-12 хэм хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-нд зарим газраар, 6-8-нд говь тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 14-19 хэм, Хүрэн бэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 


Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн  
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй