Шууд Chart

Зургаан настнуудын суралцах чадварыг дэмжих хүрээнд хуримтлуулсан шилдэг туршлагыг танилцуулна

2018-03-06 09:39:52

Нийслэлийн Ерөнхий боловсролын 24 сургуульд “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь”  төслийг амжилттай хэрэгжүүлжээ.  

Уг төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон улсын Гадаад Хэргийн Яамтай хамтран 2015-2018 оны хооронд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд 65.000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүлжээ.

Мөн “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлсэн байна. Энэ ажлын үр дүнд хүүхдийн суралцах чадварыг сайжруулах олон шинэлэг арга барил, туршлага хуримтлуулжээ. Шилдэг туршлагуудыг "Хүүхдийг Ивээх Сан" өнөөдөр танилцуулах юм.


Зургаан настнуудын суралцах чадварыг дэмжих хүрээнд хуримтлуулсан шилдэг туршлагыг танилцуулна  
Үзсэн: 1062 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй