
Их, дээд сургууль төгсөгчид ажилд орохоор албан газруудад хүсэлт гаргадаг ч ажлын туршлагагүй гэх шалтгаанаар хүлээж авдаггүй. Тэгвэл энэ асуудлыг зохицуулахаар хуульд тусгай заалт оруулжээ.
Тухайлбал, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ дагуу олон нийтийг хамарсан сайн дурын ажил хийсэн бол тухайн хугацааг ажлын туршлагад оруулан тооцно. Үүнийг албан ёсоор бүртгээд мэдээллийн сан үүсгэх юм байна.
Шинээр хэрэгжиж эхэлсэн Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд энэ талаар тусгажээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Мандуулын яриаг одоо дуулгая.
Залуус нийтийг хамарсан сайн дурын ажил хийсэн бол энэ хугацааг ажлын туршлагад тооцно | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.