
Монгол Улс ОХУ-ын “Үрийн аж ахуйг” хөгжүүлэх сайн туршлагаас суралцахаар боллоо. Дотоодынхоо хүнсний хэрэгцээг бүрэн хангадаг болохын тулд жимс жимсгэнэ, хүнсний ногоо, улаан буудай тариалах үрээ өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй юм. Энэ хүрээнд “үрийн аж ахуй” өндөр хөгжсөн, уур амьсгалын хувьд ойролцоо улсын үр үржүүлэх аргачлалаас суралцах нь зөв гэж салбарынхан хэлж байна. Эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүдээ ОХУ-д сургахад хамтарч ажиллахаар болжээ.
Мөн тэдний ашигладаг үрийг өөрийн орондоо нутагшуулах нь чанартай хүнсний бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломжийг нээнэ гэж ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Болорчулуун ярилаа. Дэлгэрэнгүй мэдээг сонсоно уу.
ОХУ-ын “Үрийн аж ахуйг” хөгжүүлэх сайн туршлагаас суралцана | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.