Шууд Chart

Энэ өдөр Монголын түүхэнд...

2018-03-12 10:24:59

Гуравдугаар сарын 12-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.

-1936 оны  3-р сарын 12-ны энэ өдөр манай улс, Зөвлөлт холбоот улстай бие биендээ харилцан туслалцах аман хэлэлцээрийг байгуулж байжээ.

-1949 оны 3-р сарын 12-ны энэ өдөр манай улсын Засгийн газар, Зөвлөлт Орос улсын засгийн газар хооронд “Өнгөт болон ховор металуудыг хайж тэмтрэх, гаргаж авах, боловсруулах, борлуулахын тулд Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэгийг байгуулах тухай ” 13 зүйл бүхий хэлэлцээрийг  байгуулсан байна.  

-1984 оны энэ өдөр Хөтөлийн цемент шохойн комбинатыг түшиглэн Дархан хотын Хөтөл хороог байгуулах шийдвэр гарчээ.


Энэ өдөр Монголын түүхэнд...  
Үзсэн: 1130 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй