Шууд Chart

Х.Баделхан: Энэ жил барилгын салбарын сэргэлтийн жил байх болно

2018-03-12 11:30:00

Энэ жил барилгын салбарын сэргэлтийн жил байх болно гэж Барилга, хот байгууллалтын сайд Х.Баделхан хэллээ. Өмнөх жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэн хөрөнгө мөнгөгүй зогсоод байсан тус салбарт энэ жил хангалттай хөрөнгө оруулалт орж ирж байгааг тэрбээр онцолсон юм. Хөрөнгө оруулалтын дийлэнхийг нийгмийн салбарын асуудлыг шийдэхэд зарцуулах юм байна. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан яриаг сонсгоё.

Энэ жил хийх бүтээн байгуулалтын ажлын эхэнд Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил болон Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажил орж байна. 

Түүнчлэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд Дэнжийн мянга орчимд 1008 айлын орон сууцны ажил тун удахгүй эхэлнэ гэлээ. 


Х.Баделхан: Энэ жил барилгын салбарын сэргэлтийн жил байх болно  
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй