
Иргэд ахуйн орчиндоо үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас зөвлөж байна. Сүүлийн өдрүүдэд дулаарч, цас мөс хайлан гол мөрний усны түвшин нэмэгдэж, шар усны үер буух эрсдэл үүсээд байна.
Тиймээс иргэд үерийн аюултай бүс нутгаас нүүх, хашаан доторх цасаа цэвэрлэх, үерийн усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, барих хэрэгтэй. Ингэж байж өөрийн гэр орноо болон хөрш айлуудаа шар усны үерийн эрсдэлээс хамгаална гэж Онцгой байдлын ерөнхий газрын Цаг уурын асуудал хариуцсан мэргэжилтэн н.Туяа ярилаа.
Мөн тэрбээр эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглож болохгүй талаар сануулах хэрэгтэй гэлээ. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.
Иргэдийг ахуйн орчиндоо үер, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна | ||
Үзсэн: 1088 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.