
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 3 дугаар сарын 12-ноос 3 дугаар сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхний хагаст зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, хүйтэрнэ -
Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 12, 16-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд зарим нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, 18-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-13-нд зарим газраар, 14,18-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч ширүүснэ. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтэрнэ. 12-нд бүх нутгаар хүйтний эрч эрс суларна. Бусад хугацаанд Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд Хангайн уулархаг нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн цас орно. 12-13нд салхи зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 12-нд бүх нутгаар хүйтэн эрс суларна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд ихэнх нутгаар, 15-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Цааашхи хугацаанд хүйтний эрч суларч Дархадын хотгор, Хэнтийн уулс, голуудын саваар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 12-13нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, салхи зарим газраар түр зуур 15-17м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-15-нд ихэнх нутгаар хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч суларч Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 14-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 13-14-нд ихэнх нутгаар түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 12-13нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 14-15-нд хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. Цаашдаа хүйтний эрч суларч шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1219 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.