
Terra-Aqua хиймэл дагуулын 2018 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн MODIS 250 м-н мэдээнээс харахад Туул голын сав газрын 30 хувь нь цастай ба дундаж зузаан нь 8 см, цасан дахь усны нөөц 0.23 км3 байна.
Туул гол Улаанбаатар хот орчимд мөсний зузаан 74 см байгаа ба энэ нь олон жилийн дундаж болон 2017 оны мөн үеэс 5-10 см нимгэн байна. Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад Туул голын мөсний үзэгдэл улам идэвхжиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна.
Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, гуу жалга, далан, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин гол руу орж ус бохирдуулах өвчин эмгэг гарахаас урьдчилан сэргийлж яаралтай арга хэмжээ авахыг зөвлөж байна. Мөн мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
Мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.