Шууд Chart

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

2018-03-15 15:27:44

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна.

2018 оны 03 дугаар сарын 15-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. 17 цагт 1 хэм, 20 цагт 3 хэм хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 15-ны 20 цагаас 03 дугаар дугаар сарын 16-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Алтай, Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 3-8 хэм, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Орхон-Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-15 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 хэм, бусад хэсгээр 10-12 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 17-ноос 03 дугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон төв, говийн аймгуудын нутгаар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10  хэм дулаан  байна.


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна  
Үзсэн: 1534 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй