
Одоогоос 97 жилийн өмнө буюу 1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Ардын журамт цэрэг Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны түүхэн ялалтаа тунхаглаж байсан юм. Гамин болон цагаан цэргийн дүйвээнд туйлдаж ядарсан орноо харийн дарлалаас чөлөөлөхийн тулд жанжин Д.Сүхбаатарын удирдлага дор нэгдэн босч, өөрөөсөө 6 дахин давуу хүчтэй дайсныг ялсан энэ түүхэн өдрийг Монгол түмэн мартах учиргүй. Ардын журамт цэргийн анхны ялалтын үнэ цэнийг бид хэрхэн үнэлэх ёстой вэ.
Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга хурандаа Ганболдын ярианд анхаарлаа хандуулъя. Ийнхүү 1921 оны гуравдугаар сарын 18-нд Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн нь Монгол Улсад орчин үеийн зэвсэгт хүчин байгуулагдах үндэс болсон юм.
Өнөөдөр "Монгол цэргийн өдөр" | ||
Үзсэн: 2853 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.