Шууд Chart

Манай орны нийт усны нөөцийн 2 хүрэхгүй хувийг гүний ус бүрдүүлдэг

2018-03-18 12:00:00

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулаад байна. Хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна.

Манай орны хүн ам, нийгэм-эдийн засгийн салбаруудын усны хэрэглээний 80 гаруй хувийг зөвхөн газрын доорх усаар хангаж байна. Гэтэл гүний ус нь манай орны нийт усны нөөцийн 2 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг юм. Тиймээс бид усны хэрэглээгээ хянах, хаягдал усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэхэд анхаарах хэрэгтэй байна. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчноо шинэчлэх ажлыг хийж байна гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат ярилаа.

Байгалиа хамгаалдаг иргэнийг бэлдэх зорилгоор салбарын яамнаас “Ногоон паспорт” аяныг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр "Найрамдал" олон улсын хүүхдийн зусланд Ерөнхий боловсролын “Эко клубуудын” өсвөрийн байгаль хамгаалагч нарын уулзалт болно.


Манай орны нийт усны нөөцийн 2 хүрэхгүй хувийг гүний ус бүрдүүлдэг  
Үзсэн: 1420 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй