Шууд Chart

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цаашид хэрхэн ашиглахыг Засгийн газар шийднэ

2018-03-19 09:39:08

“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цаашид хэрхэн ашиглах талаар Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдүүлнэ гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ. Энэ оны аравдугаар сард Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтад орно. Цаашид хуучин онгоцны буудлыг хэрхэн ашиглах тухай ярьж байна. Бүс нутгийн сургалтын бааз эсвэл VIP нисэх буудал болгох, ерөнхий зориулалтын нисэх буудал байгуулах гээд олон санал дэвшүүлжээ.

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга н.Бямбасүрэнгийн ярианд анхаарлаа хандуулъя.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал 2017 онд 1.2 сая зорчигч хүлээн авсан байна. Өнөөдөр “Иргэний нисэхийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” болно. Зөвлөгөөнөөр шинэ нисэх буудлын менежмент, хуучин нисэх буудлын ашиглалт, жижиг онгоцны нислэгийг хөгжүүлэх шаардлага, тийзны үнэ гээд салбарын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм. 


“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цаашид хэрхэн ашиглахыг Засгийн газар шийднэ   
Үзсэн: 2856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй