Шууд Chart

Барилга, замын ажлыг хүлээж авах улсын комиссоос мэргэжлийн хяналтын байцаагчдыг хасчээ

2018-03-19 11:30:00

Барилга, замын ажлыг хүлээж авах улсын комиссоос мэргэжлийн хяналтын байцаагчдыг хасчээ. Энэ нь осол гэмтлийн нэг шалтгаан болсон гэж үзлээ.  

2017 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирсэн эмчлүүлэгсдийн тал шахам хувь нь халтиргаа гулгаанаас болж гэмтсэн хүмүүс байна. Тэдний дотор зориулалтын бус, өнгөлсөн чулуун гантиган шалнаас халтирч унасан хүн олон байна. Тухайлбал, 2017 онд 185 хүн үйлдвэрлэлийн хүнд осолд орсны олонх нь сургуулийн орчинд гэмтсэн байна гэж Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын улсын ахлах байцаагч н.Бямбасүрэн мэдээллээ.

Төрийн шат дамжлагыг цөөлөх нэрээр шинээр ашиглалтад орсон зам барилгыг хүлээж авах улсын комиссоос мэргэжлийн хяналтын байцаагчдыг хассан. Улмаар бид зөвлөх чиглэлтэй ажилладаг болсноор стандартын шаардлага хангаагүй ажлыг буцаах, цуцлах эрхгүй болсон гэж МХЕГ-ын улсын ахлах байцаагч н.Бямбасүрэн хэллээ. Түүний яриаг сонсгоё.


Барилга, замын ажлыг хүлээж авах улсын комиссоос мэргэжлийн хяналтын байцаагчдыг хасчээ   
Үзсэн: 1331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй