
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 3 дугаар сарын 19-нөөс 3 дугаар сарын 26-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны эхээр нутгийн баруун өмнөд хэсгээр, дунд үеэр зарим газраар хур тунадас орно -
Баруун аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд зарим газраар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт сэрүүвтэр байх ч сүүлийн хагаст Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 16-21 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм хүрч дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд Хангайн уулархаг нутгаар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим нутгаар хур тунадас, уулархаг нутгаар бага зэргийн нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 1-6 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Цаашдаа дулаарч 23-25-нд Дархадын хотгор, Хэнтийн уулс, голуудын саваар шөнөдөө 11-16 хэм хүйтэн өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүрч дулаарна.
Зүүн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21-22,25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-23-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 23-25-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм хүрч дулаарна.
Говийн аймгуудын нутгаар: Гуравдугаар сарын 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд зарим газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи 21,24-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-21-нд Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 12-17 хэм хүрч дулаарна.
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 1646 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.