
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
2018 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.
2018 оны 03 дугаар сарын 20-ноос 03 дугаар сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 23-24-нд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан | ||
Үзсэн: 1104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.