Шууд Chart

Рио Тинтогийн Монгол Улс дахь уурхайтай холбоотой дансыг битүүмжилжээ

2018-03-21 11:29:31

Маргаан дагуулсан Рио Тинтогийн төслийн асуудлыг шийдвэрлэж өгсөн гэх Монгол Улсын Сангийн сайд асан хүнтэй холбоотой авлигын хэргийн шалгалтын хүрээнд Швейцарийн банкны дансан дахь түүний 1,85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргасан байна.

Түүнчлэн Швейцарь Улсын Ерөнхий прокурорын газар (ЕПГ) мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээнд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан дансыг илрүүлж, битүүмжилсэн болохыг нотолжээ.

2009 онд Рио Тинто-той С.Баярцогтын гарын үсэг зурж хийсэн Монголын говь дахь “Оюу толгой” Их Британи, Авсралийн компанийн зэс, алтны төслийг Монгол Улсын Авлигатай тэмцэх байгууллага шалгаж байгаа юм байна.

Өнгөрсөн баасан гарагт гарсан Швейцарь Улсын Шүүхийн шийдвэрт ч, ЕПГ-ын зүгээс ч Баярцогтын болон Рио Тинтогийн нэрийг дурдаагүй боловч ЕПГ-ын шалгалтын баримт бичигт дурдагдсан зүйлсээс үзэхэд холбоотой гэдэг нь илт тодорхой байгаа ажээ.

Шүүхийн баримт бичигт одоо явагдаж буй Рио Тинтогийн өргөтгөсөн 5,3 тэрбум ам.долларын уурхайтай холбоотой зүйл байгаа боловч төслийн ажлын хүрээнд тус компанийг буруу зүйл хийсэн гэж үзээгүй байгаа ажээ.

ЕПГ-ын төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа нууц бөгөөд гэм буруутай нь тогтоогдох хүртэл буруутгаж болохгүй гэсэн тайлбар хэлж, нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Ройтерс агентлагийн зүгээс Рио Тинтотой холбогдоход мэдээлэл өгөхөөс бас татгалзсан байна.

Эх сурвалж: РОЙТЕРС агентлаг


Рио Тинтогийн Монгол Улс дахь уурхайтай холбоотой дансыг битүүмжилжээ  
Үзсэн: 1639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй