Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2018-03-21 15:59:59

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд  ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун байна.

2018 оны 03 дугаар сарын 21-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 17 цагт 3 хэм дулаан, 20 цагт 2 хэм хүйтэн байна.

2018 оны 03 дугаар сарын 21-ний 20 цагаас 03-р дугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Улз, Онон, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан  байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  5-10 метр. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 6-8 хэм дулаан байна.

2018 оны 03 дугаар сарын 23-наас 03 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 24-нд Алтайн салбар уулсаар, 25-26-нд зарим газраар секундэд 14-16 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Тэрэлж, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн  
Үзсэн: 1291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй