
1992 онд зохион байгуулагдсан Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх НҮБ-ын бага хурлаас “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэх шийдвэр гарч, 1993 оноос тэмдэглэж эхэлсэн байдаг. Үүнээс хойш жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр дэлхий нийт усны талаар мэдлэг ойлголтоо нэмэгдүүлж, цэвэр усны нөөцийг арвилан гамнах талаар сурталчлан таниулах олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсаар 25 дахь жилтэйгээ золгож байна. Дэлхийн усны өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэдэг энэ жил “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан дор тэмдэглэх юм.
Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ-ны Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмартай ярилцсан юм. Тэрээр "Манай улсын иргэд харилцан адилгүй усны хэрэглээтэй байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс судлан тогтоосон байдаг. Тодруулбал, орон сууцанд амьдардаг нэг хүн хоногт 230-280 литр ус хэрэглэдэг. Энэ нь хөгжингүй орны иргэний нэг өдрийн хэрэглээнээс 2 дахин их байна. Гэтэл гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага буюу өдөрт 6-8 литр ус хэрэглэдэг. Иймд манай улсын хувьд усны зөв зохистой хэрэглээг бий болгох шаардлага байна" хэмээн ярилаа.
Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна | ||
Үзсэн: 2215 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.