Шууд Chart

Сувилагчийн ажлын ачаалал их байна

2018-03-27 11:15:06

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн сувилагч н.Энхтуяа өдгөө энэ салбарт 37 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн 16 жилд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт сувилагчаар ажиллаж байна. Сувилагчийн ажлын ачаалал их ч, цалин бага байгаа нь сувилагч нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах цаг болсныг харуулж байна. 

Олон улсад нэг эмчид дөрвөн сувилагч оногддог. Энэ хэрээр өвчтөнд хүрэх үйлчилгээ чанартай, хүртээмжтэй байдаг. Харин манай улсад энэ харьцаа 1x1 байгаа юм. Дэлгэрэнгүй мэдээг дуулгая.


Сувилагчийн ажлын ачаалал их байна   
Үзсэн: 3552 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй