Шууд Chart

Энэ өдөр Монголын түүхэнд...

2018-03-27 11:18:24

Гуравдугаар сарын 27-ны энэ өдөр Монголын түүхэнд ямар онцлох үйл явдал болж байсныг цөөн мөрөөр хүргэе.  

-1958 оны 3-р сарын 27-ны энэ өдөр Монголын зохиолчдын эвлэл  Ази, Африкийн зохиолчдын холбоонд элсчээ.

-1965 оны 3-р сарын 27-ны энэ өдөр 3 бүлэг, 31 зүйл бүхий “Ус ашиглалтын тухай хууль” батлажээ. Уг хууль нь 1960 онд батлагдсан Үндсэн хуультай холбогдон, ус, усны нөөц нь “Төрийн өмч” болохыг баталгаажуулж, бүх нийтийг усаар хангах зорилгоор батлагдсан хууль юм.

-1972 оны 3 –р сарын 27 –ны энэ өдөр  Нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудын удирдлагыг төвлөрүүлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын орон сууцны болон барилга засварын контор, ус сувгийн газар, гадаадын мэргэжилтнийг үйлчлэх газар, зочид буудал зэргийг Улаанбаатар хотын Нийтийн Аж Ахуйн Удирдах газарт, Ахуйн үйлчилгээний болон угаалга хими цэвэрлэгээний комбинат, үсчин, гэрэл зурагчин, тахир дутуучуудын үйлдвэр зэргийг Аж Үүйлдвэрийн удирдах газарт тус тус харьяалуулжээ.

-1991 оны 3-р сарын 27-ны энэ өдөр Монголын Театрын Музей  нээгджээ. Уг музей нь манай улсын шинэ үеийн театрын урлагийн үүсэл хөгжлийг харуулсан уран сайхны мэргэжлийн музей юм. Музейн сан хөмрөгт 9 мянга гаруй үзмэр байгаагаас 20 гаруй хувийг л олны хүртээл болгожээ.


Энэ өдөр Монголын түүхэнд...   
Үзсэн: 2003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.179.25.xxx] 2018-03-27 19:20
good

Бидэнтэй нэгдээрэй