Шууд Chart

Автомат жолоодлоготой автомашин ирэх намраас тээвэрт явна

2018-03-30 15:10:44

Шведийн “EINRIDE” компанийн инженерүүдийн бүтээсэн “T-POD” нэртэй автомат жолоодлоготой ачааны автомашиныг ирэх намраас зах зээлд худалдаалахаар болсон байна. Тодруулбал, 2018 оны намар гэхэд анхны тээвэртээ гарч эхлэх юм байна.

“T-POD” өөрөө явагч тээврийн хэрэгсэл цахилгаан хөдөлгүүртэй. Цахилгаан хөдөлгүүр нь нэг удаагийн бүрэн цэнэгээрээ 160 км зам туулах боломжийг өгдөг байна. Энвидиа технологийн үндсэн бааз суурин дээр түшиглэн ажиллах автомат жолоодлогын системийг аюулгүй байдлыг сайн хангасан хэмээн онцолж байгаа юм.

Хотын авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд болон хот хоорондын тээвэрт ачаа бараа тээвэрлэх хугацааг багасгах давуу чанаруудтай гэж танилцуулаад байгаа. Тодруулбал, хурдан хугацаанд А цэгээс Б цэг хүртэл ачаа барааг тээвэрлэх, хүргэж өгөх чадвартай юм байна. Эдгээрийг жолоочийн оролцоогүйгээр удирдлагын төвөөс авсан мэдээлэл, өгөгдлийн дагуу бүрэн бие даан хийж гүйцэтгэнэ.

Хэрэв цаг агаарын болон гэнэтийн эрсдэл тулгарах тохиолдолд шаардлагатай гэж үзвэл гар жолоодлогод шилжих программ хангамжаар хангагджээ. “EINRIDE” компанийн автомат жолоодлоготой энэ тээврийн хэрэгсэл Шведийн Гётебург хотоос Хельсигборг хот хооронд амжилттай тээвэрлэлт хийгээд буй юм байна.

Цаашид энэ хоёр хотын хооронд 200 гаруй энэ төрлийн ачааны автомашин тээвэрт явна гэж онцолжээ. Танилцуулга бүхий дүрс бичлэгтээ компанийн талаас энэ тээврийн хэрэгсэл автомат жолоодлогын горимд байхдаа хэрхэн ажиллаж байгааг харуулсан байна. Хэлбэр загварын хувьд сүүлийн үеийн шийдлийг өөртөө агуулсан дэлхийн шилдэг автомашин үйлдвэрлэгчдийн танилцуулсан цахилгаан хөдөлгүүртэй, өөрөө явагч ачааны автомашинтай өрсөлдөхүйц болжээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Автомат жолоодлоготой автомашин ирэх намраас тээвэрт явна   
Үзсэн: 2108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй