Шууд Chart

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2018-03-31 08:48:34

Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Увс, Баян-Өлгий, Ховдын нутгаар салхи секундэд 28-30 метр,  Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, 1-нд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 26-28 метр, төв, говь зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгаар 18-23 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.17-19 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 01-нээс 04 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

01-нд баруун, төв, зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  2-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 3-нд баруун, төв болон  говийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 1, 4-нд ихэнх нутгаар  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 2-нд говь, талын нутгаар, 3-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон  шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.


Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй