Шууд Chart

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

2018-03-31 17:13:27

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Салхи шөнөдөө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд, Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангай, Төв,  Дундговь, Говьсүмбэр,  Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорноговийн хойд, Архангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч  шороон шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө, баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, маргааш өдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 31-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.


2018 оны 03 дугаар сарын 31-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 01-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч  шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно.  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд    7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ.  Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 17-19 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон болон цасан  шуурга шуурна. Шөнөдөө 1-3 хэм өдөртөө 2-4  хэм дулаан байна.


2018 оны 04 дүгээр сарын 02-нээс 04 дүгээр сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орно. Салхи 2-3-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд говь талын нутгаар  секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч цасан болон  шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 5-10 хэм,  Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

 


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1874 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй