Шууд Chart

“Ногоон паспорт” аян хэрэгжиж байна

2018-04-01 12:59:18

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад байгаль дэлхийгээ хамгаалах, таниулах зорилготой “Ногоон паспорт” аян хэрэгжиж байгаа. Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 243 сургууль байдгаас тэдгээрт 85 орчим эко клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Эдгээр клубийн дунд байгаль орчны талаарх мэдээлэл түгээх бичлэг, хог хаягдал цуглуулах марафон зохиох, байгаль орчны залуу сурвалжлагч болох, байгальд ээлтэй шинэ санаа гаргах, ногоон паспорт аяныг сургуульдаа нэвтрүүлэх, сурагч бүрийг ногоон паспорттай болгох зэрэг чиглэлээр уралдаан болох юм. "Ногоон паспорт" аяныг эхний ээлжинд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлж, цаашид бүс болгонд зохион байгуулна. Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын ярианд анхаарлаа хандуулна уу.


“Ногоон паспорт” аян хэрэгжиж байна  
Үзсэн: 2066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй