
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 02-ноос 4 дүгээр сарын 09-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.
- Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, шуурч хүйтэрнэ -
Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 2-нд Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, 3-нд нутгийн баруун хэсгээр, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 2-3нд Алтайн уулархаг нутгаар, 4-нд зарим газраар 15-17м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-20м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-5-нд хүйтэрч Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 6-наас ихэнх нутгаар дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 2-нд зарим газраар, 4-5нд ихэнх нутгаар, 6,8-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-5нд ихэнх нутгаар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2,6-нд зарим газраар 7-12м/с хүрч ширүүснэ. 3,7-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Дархадын хотгор, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 4-нд нутгийн баруун хэсгээр, 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр, 8-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 2,4-6-нд зарим газраар 14-16м/с, 5-нд зарим үед 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 4-нд багазэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 2-нд нутгийн зүүн хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй хур тунадас, 4-5нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 2-3нд Арц Богдын өвөр хоолойгоор, 4-5нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 3-4нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна. Бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 7-ноос бага зэрэг дулаарна.
Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 3105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.