
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 02-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 17 цагт 4 хэм, 20 цагт 6 хэм хүйтэн байна.
2018 оны 04 дүгээр сарын 02-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 03-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 15-20 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 6-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн | ||
Үзсэн: 1043 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.