
Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий АНУ-ын Холбооны мөрдөх товчооны Бээжин дэх Хуулийн атташе Роберт Стюартыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Гадаад харилцааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Г.Ган-Эрдэнэ, Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан, Сургалт, соён гэгээрүүлэх тасгийн дарга, цагдаагийн хурандаа Д.Долгорсүрэн нар байлцав.
Уулзалтын үеэр Монгол Улсын цагдаагийн байгууллага Америкийн Нэгдсэн Улсын Холбооны мөрдөх товчоотой хамтран үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер гэмт хэрэг, терроризм зэрэг шинэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, мэдээлэл солилцох, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
АНУ-ын Холбооны мөрдөх товчооны атташетай уулзлаа | ||
Үзсэн: 1780 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.