Шууд Chart

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно

2018-04-09 09:53:32

"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оныг “Судалгаа шинжилгээний жил” болгон зарласан. Энэ хүрээнд хамгаалалтад байгаа газруудын ан амьтан, ургамал, байгалийн нөөцөө нарийн тодорхойлж, зурагжуулах, атлас, ном товхимол хэвлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүний үр дүнд анх тусгай хамгаалалтад авснаас хойш өнөөг хүртэл тухайн газрын биологийн төрөл зүйл хэдэн хувиар өссөн, нөөц даацын хэмжээг мэдэх юм байна. 

Өнгөрсөн жил тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний хэмжээнд 135 судалгаа шинжилгээний ажил хийжээ. Тэр дундаа аргал, хулан, ирвэс зэрэг амьтдын тархац нутгуудыг бүртгэлжүүлсэн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн н.Энхмөнхийн ярианд анхаарлаа хандуулна уу.


"Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа шинжилгээний өнөө ба ирээдүй" эрдэм шинжилгээний хурал болно  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй