Шууд Chart

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-04-09 12:54:30

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 09-нөөс 4 дүгээр сарын 16-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орж, шуурч хүйтэн байна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутгаар, 11-нд зарим газраар 15-17м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.  11-нд нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 13-наас бүх нутгаар дулаарна. 


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд зарим газраар, 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн  хагаст хур тунадас, нойтон цас орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 16-нд нутгийн баруун хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно, салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 9,12-13нд бага зэрэг хүйтэрч Дархадын хотгор, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм хүрч дулаарна.



Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд зарим газраар, 10-11-нд нутгийн зүүн хэсгээр, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас нойтон цас орж, салхи зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 9,12,15-нд ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 9-нд шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, 13-нд зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд Арц Богдын өвөр хоолойгоор, 9,12-13нд зарим газраар 15-17м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 13-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм хүрч дулаарна. 


Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 2325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2018-04-09 15:56
Нөгөө сансарт явуулсан мөхөөрөмж яасан бэ. Цаг агаар тодорхой мэддэг болно гээд байсан.
Зочин [202.179.25.xxx] 2018-04-09 14:46
Харин тиймээ. Төвийн нутгаар гээд л хавигайруулаад хаячихын
Зочин [139.5.218.xxx] 2018-04-09 14:30
хүн амынхан нь талаас илүү нь амьдарч байгаа Улаанбаатар хотын цаг агаарын мэдээг тусд нь гаргаад танилцуулчихаж чаддаггүй юм байх даа

Бидэнтэй нэгдээрэй