
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 04-р сарын 10-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17 цагт 5 хэм, 20 цагт 2 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 10-ны 20 цагаас 04-р дүгээр сарын 11-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Монгол Алтайн нуруу, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голийн хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 4-6 хэм хүйтэн, өдөртөө 9-11 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 12-ноос 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12-нд ихэнх нутгаар, 13,14-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 12-нд ихэнх нутгаар, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.
Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн | ||
Үзсэн: 992 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.