
Хөгжим сонирхогчид хэдхэн жилийн өмнө өөрийн цуглуулсан пянз, дууны цомгуудаа гайхуулж байсан цаг саяхан. Энэ удаад пянз тоглуулагч шинэ төрлийн өвөрмөц хийцтэй төхөөрөмжийг онцолж байна. Дэлхий дээр маш олон төрлийн пянз тоглуулагчийг бүтээж аль хэдийнээ зах зээлд худалдаалж л байгаа. Гэхдээ энэ бол автомашин үйлдвэрлэгч Форд компанитай хамтран бүтээсэн гэдгээрээ онцлогтой шинэлэг шийдлийг агуулсан пянз тоглуулагч ухаалаг төхөөрөмж юм.
Хуучны хэв маяг, өнгө үзэмжийг шингээж орчин үеийн технологийн зарим үйлдлүүдийг хослуулснаараа илүү онцлогтой. Дээд талын тагыг нээж тусгай тавцан дээр пянзаа тавьж тоглуулна. Тагны дээд хэсэгт алдарт “Мустанг” гэсэн лого байгааг харж байгаа байх. Харин хажуугийн хоёр талд нь 1,2 ваттын өсгөгчийг суурилуулж өгсөн. Яг л автомашины кавинд байдаг хөгжим тоглуулагч шиг. Ерөнхий шийдэл нь гайхалтай болсон. Дуу чангалах суллах, фм радиогийн долгион тааруулах зориулалтын эргэдэг хэсэг нь бүр догь болсон. Элэгдэл даах чадвартай хуванцар материалаар хийгдсэн. Энэ тоглуулагчаас гарах тэр дуугаралт яг л хуучны тэр алтан цаг хугацаанд аваачсан мэт мэдрэмжийг төрүүлэх болно гэсэн юм. Радио долгион хүлээн авагч антен нь ард хэсэгтээ байрлаж байгаа. Пянз уншигч тусгай зүү нь маш бат бөх хийгдсэн төдийгүй гэмтэхээс сэргийлдэг хамгаалалттай болсон гэжээ. Пянз эргүүлэгч нь тухайн үеийн сонголтоос шалтгаалан нэг минутад 33, 45 , 78 удаа эргэдэг байна. Хуучны уламжлалт тоглуулагч дуу нь дууссан ч эргэж л байдаг байсан. Харин үүний хувьд мэдээж автоматаар зогсдог. Нэг зүйлийг онцлоход хөгжим, дуу хураагчтай. Дараа нь сонсох боломжтой гэсэн үг. Өөртөө “ю-эс-би” оролттой төдийгүй Виндөүс болон Мак Өс системийн компьютерт холбогдож болно. Үнийн хувьд зах зээлд 260 ам.доллараар захиалагчдад хүрч очно гэжээ.
Өвөрмөц шийдэл бүхий хийцтэй пянз тоглуулагч “Ion mustang LP” 260 ам.долларын үнэтэй | ||
Үзсэн: 2896 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.