Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас могойд хатгуулах эрсдэлийн үед яаралтай тусламжийг шуурхай үзүүлэх зорилгоор могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ.
Эрүүл мэндийн сайдын багцын санхүүжилтээр 2026 оны долоодугаар сарын 8-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас олон төрлийн могойн хорд үйлчлэх 266 хүн тун хоргүйсүүрийг импортлон худалдан авсан байна.
Сүүлийн таван жилийн хугацаанд Монгол Улсад могойд хатгуулсан 559 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд уг нөөцийг аймгийн нэгдсэн эмнэлгүүд, бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, алслагдсан дүүргийн эрүүл мэндийн төвүүд, тосгоны эрүүл мэндийн төвүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв зэрэг эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан байршуулаад байна.
| Монгол Улс могойн хоргүйсүүрийн улсын нөөцийг анх удаа төвлөрсөн байдлаар бүрдүүллээ | ||
| Үзсэн: 89 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.