Шууд Chart

Хоол хүнсийг халуунаар хэрхэн хадгалах вэ

2018-04-12 15:04:07

Хоол, хүнсийг боловсруулах үед зарим нянгууд амьд үлддэг. Иймд халуун боловсруулалт хийж болгосон хоол, хүнсийг хадгалах ёстой.

Бэлэн болсон хоол, хүнсийг халуунаар хадгалснаар боловсруулалтын явцад амьд үлдсэн нян үржиж өвчин үүсгэх эрсдэлээс сэргийлж чадна. Иймд нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газар бэлэн болсон халуун хоолыг уурын халаалт бүхий тусгай зориулалтын төхөөрөмжинд, харин гэрийн нөхцөлд халуун хоолыг тасалгааны хэмд удаан хадгалахгүйгээр бэлтгэсэн даруйд хэрэглэх эсвэл халуун саванд хадгалах ёстой.

Халуун хоолыг нян үржих боломжгүй 60°С ба түүнээс дээш хэмийн температурт хадгал!

• Халуун хоолыг хөрөхөөс сэргийлж тагтай саванд хадгал.
• Дулааны хэмийг жигд байлгахын тулд халуун хоолыг үе үе хутга.
• Халуун ба хүйтэн хоолыг хооронд нь хэзээ ч бүү холь.


Хоол хүнсийг халуунаар хэрхэн хадгалах вэ  
Үзсэн: 2807 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй