
Энэ жилийн Каннын кино наадам 2018 оны 5-р сарын 8-19-ний хооронд зохион байгуулагдана. “Каннын кино наадам”-ын зүгээс залуу уран бүтээлчдэд болон сонирхогчдод зориулан уг наадмын талаар ойлголт өгөхийн тулд гурван өдрийн үнэ төлбөргүйгээр үзэж сонирхох боломжийг олгож байна. Тиймээс залуу уран бүтээлчид, кино сонирхогч та бүхнийг “Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
Гурван өдрийн эрхийн үнэмлэхээр эдгээр боломжууд олгогдож байна. Каннын кино наадамд албан ёсоор сонгогдсон уралдааны болон уралдааны бус кино, тусгай үзвэр, өвөрмөц сонголтууд, Каннын сонгодогууд хөтөлбөр, кино буланд зочлох болон Кино наадмын өргөөнд орох эрхүүд багтаж байгаа болно.
Хэнд зориулагдав:
Кино салбарын уран бүтээлчид, кинонд дурлагсад, цуглуулагчид, үнэнч фэнүүд болон сонирхсон хүн бүрд зориулагдсан ба нас нь 18-28 хооронд байх ёстой.
Хаана хэзээ:
Франц улс, Канн хотод 5 дугаар сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Уг хөтөлбөрт хамрагдаж орох эрхийн үнэмлэхээ 16-ний өдөр фестивалийн өргөөнөөс авах боломжтой.
Хэрхэн оролцох вэ:
Кино салбарт үнэн сэтгэлээ зориулсан гэдгээ л батлах хэрэгтэй ( өргөдөлийн маягт дээр үндэслэн шийдвэр гарах болно) Доорх линкээр бүртгүүлнэ үү!
http://www.festival-cannes.com/en/participer/accredit#tab=accreditation-for-three-days-in-cannes
tsengel@culture.gov.mn –и-мэйл хаяг болон 51-264945 утсаар нэмэлт мэдээллийг тодруулна уу гэж Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газраас мэдээллээ.
“Каннын кино наадмыг 3 өдөрт” хөтөлбөр зарлагдлаа | ||
Үзсэн: 986 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.