Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

2018-04-15 08:35:17

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цаг агаар тогтуун байна.

2018 оны 04 дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 16-18 хэм дулаан байна.

2018 оны 04 дүгээр сарын 16-наас 04 дүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

16-17-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас, 19-нд нутгийн төв хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 16, 17-нд Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, 18-19-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтэнээс 3 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна. 19-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан  
Үзсэн: 2060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй