Шууд Chart

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-04-16 11:13:45

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 16-наас 4 дүгээр сарын 23-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр, дунд үеэр ихэнх нутгаар  хур тунадас нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18,23-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 17-нд Алтайн салбар уулсаар, 18-19-нд зарим нутгаар түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд ихэнх нутгаар, 21-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-11 м/с. 19-нд түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.



Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 17-нд нутгийн баруун, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 19-нд түр зуур 14-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 19-нд нутгийн зүүн хэсгээр, 20,21-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хэсгээр 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр ихэнх нутгаар сэрүүснэ. 


Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй