
Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр хур тунадас орно.
2018 оны 04 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 22-ноос 04 дүгээр сарын 26-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим, 23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон говийн аймгуудын зарим газраар бороо, хур тунадас орно. Салхи 22-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-нд зарим газраар, 25-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурга. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан | ||
Үзсэн: 1571 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.