Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2018-04-22 07:14:41

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр хур тунадас орно.

2018 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар хойноос, зүүн аймгуудын нутгаар зүүнээс, баруун аймгуудын нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 12-17 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.

 2018 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 25-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан  
Үзсэн: 2348 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй