
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарч хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2018 оны 04 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 11-16 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газраар 19-24 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.
2018 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 27-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 25, 27-нд зарим газраар, 26-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 25, 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан | ||
Үзсэн: 1250 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.