Шууд Chart

Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2018-04-23 11:44:48

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 4 дүгээр сарын 30-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.


- Хугацааны сүүлээр ихэнх нутгаар  хур тунадас нойтон цас орж, сэрүүснэ -

Баруун аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 26, 28-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 26,28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16-18м/с хүрч ширүүснэ. 24-26-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ. 


Төвийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 28-нд зарим газраар, 29-30-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд зарим газраар түр зуур 16-18 м/с, 29, 30-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн өдөртөө 17-22 хэм, Орхон Сэлэнгийн сав нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 26-31 хэм бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ. 



Зүүн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 28-нд зарим газраар, 30-нд ихэнх нутгаар хур тунадас нойтон цас орно. Салхи 25,27-нд түр зуур 14-16 м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 20-25 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. 28-наас ихэнх нутгаар сэрүүснэ. 


Говийн аймгуудын нутгаар: Дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 27-29-нд ихэнх нутгаар 16-18 м/с хүрч шороон шуурга шуурна. 26-28-нд шөнөдөө 10-15 хэм өдөртөө 26-31 хэм бусад хугацаанд шөнөдөө 1-6 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Энэ 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй