Шууд Chart

"Apple" компани цагт 200 ширхэг “IPHONE” ухаалаг гар утас задаргаанд оруулдаг робот бүтээжээ

2018-04-23 12:36:39

Сүүлийн үед ухаалаг гар утасны үйлдвэрлэлт, угсралтын болон задаргааны технологи роботын төхөөрөмжөөр хийгддэг болоод байна. Ухаалаг гар утасны зах зээлд үйлдвэрлэлт, худалдаа борлуулалтаараа тэргүүлэгч "Apple" компани үйлдвэрлэлийн технологийн шинэ үеийн төхөөрөмжөө танилцууллаа. Энэ бол нэг цагт 200 ширхэг “IPHONE” ухаалаг гар утас задаргаанд оруулан, салгадаг зориулалтын робот юм. Өмнөх загварын “Лиам” нэртэй роботын дараагийн загвар болох “Daisy” роботын төхөөрөмж ашиглагдсан болон шаардлага хангаагүй гар утаснуудыг задлан хэсэг нэг бүрээр нь ангилан дахин боловсруулалтын үйлдвэрлэлд бэлтгэдэг юм байна.

Шинэ роботын төхөөрөмж гэхэд л салбартаа зах зээлийн давуу эрхийн төлөө хурдтай технологийг хөгжүүлж байгаа юм. “Daisy” робот “IPHONE” -ий есөн загварын ухаалаг гар утас задаргаанд оруулах чадвартай. Ухаалаг гар утасны детал нэг бүрийг эмх цэгцтэйгээр салган ээлж дараагаар нь ангилах зарчмаар ажилладаг.

Энэ нь байгаль экологид хаягдаж байгаа электрон хог хаягдлыг бууруулах зорилготой. "Apple" компанийн талаас шинэ төрлийн роботын төхөөрөмж “IPHONE” ухаалаг гар утсыг хэрхэн, ямар хурдтайгаар задалж байгаа талаарх дүрс бичлэг бүхий танилцуулгыг цахим сүлжээнд байршуулан олон нийтэд сонирхуулсан.

Анх 2016 онд ашиглагдаж эхэлсэн өмнөх загварын задаргааны зориулалтын "Лиам" роботын төхөөрөмжийн үндсэн бааз суурин дээр түшиглэн ажиллах зарчмыг илүү нэмэгдүүлэн сайжруулан бүтээсэн хувилбар юм. Энэ роботын технологийг хөгжүүлснээр “IPHONE”-ий задаргаанаас гарч ирсэн бүрэлдэхүүн хэсэг нэг бүрийн ангилан шаардлагагүй чип бүхий биетийг устгадаг. Харин үлдсэн хэсгүүдийг дахин боловсруулж болох материал болгон сэргээх үйлдвэрлэлтийн хэсэгт шилжүүлдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Apple" компани цагт 200 ширхэг “IPHONE” ухаалаг гар утас задаргаанд оруулдаг робот бүтээжээ  
Үзсэн: 1554 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй