Шууд Chart

Дубай 2020 он гэхэд "HYPERLOOP" замыг ашиглаж эхлэхийг зорьж байна

2018-04-26 13:48:08

Ирээдүйд зорчигч тээврийн салбарт нэгэн шинэ үйлчилгээ бий болно. Энэ бол тэнгэрт биш харин газарт өндөр хурдаар алс хол замыг хэдхэн минутад туулах “HYPERLOOP” төсөл юм. Дэлхийн зарим улс оронд тус төслийг хөрсөн дээр буулгахаар тусгай зориулалтын хоолойн зам барих ажлаа эхлүүлээд байна. Харин энэ өрсөлдөөнд Арабын Нэгдсэн Эмирт улсын Дубай хот нэгдээд байгаа билээ. Тэгвэл Дубайн эрх баригчдын мэдэгдсэнээр тус хот 2020 он гэхэд “HYPERLOOP” замыг дэлхийд хамгийн түрүүнд ашиглаж эхлэхээр зорьж байгаа хэмээн мэдээлсэн байна.

Засаж тоноглосон урт үргэлжлэх тусгай хоолой бүхий замаар өндөр хурдаар давхих зорчигч тээврийн хэрэгсэл бол хамгийн хурдан, хамгийн аюулгүй, мөн хамгийн дэвшилтэт технологи гэж онцолж байна. Энэ хүрээнд Арабын нэгдсэн Эмирт улсын нутаг дэвсгэрт "HYPERLOOP" төслийн замыг барих ажил явагдахаар болсон. Энэ зам Дубай хотын олон улсын нисэх буудал болох Аль-Мактумаас Дубай хотод зохиогдох Уорлд экспо 2020 буюу дэлхийн хамгийн том үзэсгэлэн яармаг болох газрыг дамжин өнгөрөх юм байна.

Өөрөөр хэлбэл, энэ зам Эмиртээс Саудын Араб хүртэл 10 км гаруй урт үргэлжилнэ. "HYPERLOOP" өндөр хурдны капсул ачаа бараа болон зорчигч иргэдийг тээвэрлэн 1200 км цагийн хурдтай давхина. Ингэснээр инновацийн шинэ төрлийг дэлхий хамгийн түрүүнд нэвтрүүлэх үйл явдлаар нэрлэгдэнэ гэж харж байна.

Өнөөдрийн байдлаар Францын Тулуз хотод тус төслийн замын барилгын ажил аль хэдийнэ эхлээд байна. "HYPERLOOP" төслийг хамгийн анх "Спайс Икс" болон "Тэсла моторс" компанийг үүсгэн байгуулагч Илон Маск санаачлан дэлхий дахинд танилцуулсан юм.



Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дубай 2020 он гэхэд "HYPERLOOP" замыг ашиглаж эхлэхийг зорьж байна   
Үзсэн: 3069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.57.94.xxx] 2018-04-26 19:02
HOOLOIN TEEVREES OOR GAZRAAS HONDIIRCH NISDEG GALT TEREG
Зочин [92.104.234.xxx] 2018-04-26 18:01
onooh muu guilgachin mongol heryylee hiiseer deer baigaa har huvalzuud hulgaichid ni ulsaa uraldan zarj door baigaa mankuuruud ni yaj sheej baahaa shar huvalzuudaar zaalgasaar tyyhiin hog deer hotsorloo
Зочин [202.179.31.xxx] 2018-04-26 17:02
Ээ бурхан минь, 1 минутын хугацаанд л 10 км-ыг туулах нь байна ш дээ. Аргагүй л СУПЕР хурд юм даа.
Зочин [122.201.21.xxx] 2018-04-26 16:01
Манайх тэр хооронд нөгөө л хэдэн замаа ээлжилж нөхөөд сууж байх байх даа
Зочин [116.44.154.xxx] 2018-04-26 20:43
cham shig amitan gadniihand tarhia ugaalgan garaa humhij suuhgui yum bol Uls bn eiin zasag mn osood yvchihval MONGOL mn HOGJIJ l taarna muu sanahgui muiharlahgui eruul yvbal hol bish oithon Mongol Hogjil iig UZENE dee

Бидэнтэй нэгдээрэй