
Төв аймгийн Зуунмод сумаас зургаан багийн ахмадын дунд ахмадын урлагийн наадамыг зохион байгууллаа.
Үүнд 132 ахмад, 75 медалийн төлөө урлагийн есөн төрлөөр өрсөлдсөн бөгөөд ахмад авъяастнуудаас Баруун Зуунмод багийн Б.Гэрэлмаа, Р.Лхагвасүрэн, Ланс багийн А.Ганзориг, Агваандугар, Номт багийн Л.Чанцал, О.Дунгармаа, Баянхошуу багийн Т.Нямсүрэн, П.Дуламсүрэн, Нацагдорж багийн Ширмэн, Чимэдрэгзэн, Зүүндэлгэр багийн Долгорсүрэн, Ичинхорлоо нарын авъяастнууд баг хамт олноо хошуучилсан юм. Наадмын шүүгчээр Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Далантай, жүжигчин А.Батжаргал, Д.Цогзолмаа, П.Ариунаа, Аймгийн ахмадын хорооны зохион байгуулагч Дорждэрэм нар ажиллав.
Нийлбэр дүнгээр Номт, Ланс баг бусдыгаа хошуучлан наадмын тэргүүн болон дэд байрыг эзэллээ.
Зуунмод сумын ахмадын урлагийн наадамд 132 ахмад оролцлоо | ||
Үзсэн: 667 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.